Гэмт хэргийн улмаас 16 хүн амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 14:34:55

Сүхбаатрар аймгийн хэмжээнд 2016 оны 4-р сард нийт 109 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас 16 хүн амь насаа алдаж, 54 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртэж гэмтсэн тухай мэдээллийг Сүхбаатар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас өглөө.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд 209,7 сая төгрөгийн хохирол учирч, үүнээс 89,1 хувийг нь нөхөн төлүүлжээ.

Дээрх хугацаанд 160 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 хүнээр буурчээ. Эрүүлжүүлэгдсэн 160 хүнээс 22 нь баривчлагдан захиргааны арга хэмжээ авахуулсан байна.

Гэмт хэрэгт 95 хүн холбогдон сэжиглэгдсэний 37,9 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ