Японд нохойноос коронавирусний халдвар илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.gov.mn
2020-08-04 10:29:38
twitter.com/Nyamkanmk

ТОКИО. /NHK/. Японы “Anicom Holdings” даатгалын компани коронавирусний халдвар авсан иргэдийн тэжээвэр амьтдыг өөрийн байрандаа асран халамжлах үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэхүү үйлчигээний хүрээнд Токио хотоос ирсэн 2 нохойнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илэрсэн байна. 


Компанийн мэдэгдэлд дурдсанаар, нохдод халдвар авсан ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч шилжилгээний хариу сөрөг гарсан ажээ.


Ингэснээр Японд гэрийн тэжээвэр амьтнаас коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол энэ болж байна гэж тус улсын Байгаль орчны яам мэдэгдлээ.


Гэвч АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, одоогийн байдлаар олж авсан мэдээлэл, баримтаас үзвэл коронавирус тэжээвэр амьтнаас хүнд халдварлах эрсдэл бага ажээ.


Холбоотой мэдээ