Улаанбаатарт 22-24 хэм дулаан

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-08-04 07:35:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 8 дугаар сарын 4-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.

Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Баруун болон говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна. Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

 

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.


8 дугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ