Европт “COVID-19” дахин дэгдэх болсон шалтгааныг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-31 13:55:04

ЖЕНЕВ. /РИА Новости/. Европын хэд хэдэн оронд “COVID-19” дахин дэгдсэн нь залуучууд зуны улиралд сонор сэрэмжээ сулруулсантай холбоотой юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.


Хүүхэд, залуучууд сонор сэрэмжээ сулруулж, коронавирусээр халдварласан тул цар тахлын үеэр сэрэмжтэй байж, амны хаалтаа зүүж, зай барих хэрэгтэйг тэрбээр онцлон тэмдэглэжээ.


"Түүнчлэн, аюулгүй байдлын зохих арга хэмжээг авахгүйгээр шөнийн цэнгээний газрууд төдийгүй олон хүн бөөгнөрсөн газар суух нь халдварт өвчин тархахад идэвхтэй нөлөө үзүүлж байна. Залуучууд зуны улиралд урьдын амьдралдаа эргэн орохыг хүсэж байгааг бид ойлгож байгаа" гэж ДЭМБ-ын онцгой байдлын техникийн бүлгийн тэргүүн Мария Ван Керкхове мэдэгдсэн байна. 



Холбоотой мэдээ