Энэ онд ундны усны худгуудийг 100 хувь цахимжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-30 13:32:35

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн “Ар Ус-Ундарга” ХХК нь сүүлийн жилүүдэд дэвшилтэд тоног төхөөрөмжийг Эрдэнэбулган сумын ус түгээх цэгүүдэд байршуулж, механик ажиллагаатай байсан худгуудыг ухаалаг цахим хэлбэрт шилжүүлээд байна.

Энэ ажлыг 2018 онд эхлүүлж, дөрвөн худагт, 2019 онд зургаан худагт суурилуулж, 24 цагийн байнгын ажиллагаатай болгосон байна. Тухайлбал, Эрдэнэбулган сумын нэгээс тавдугаар багуудад нийт 14 худаг, долоодугаар багт гурван ухаалаг худгийг тус тус ашиглалтад оруулжээ.

Тус компани Эрдэнэбулган сумын хэмжээнд нийт 20 худгаар дамжуулан ундны ус түгээдэг ба энэ онд үлдсэн 10 худгийг ухааалаг цахим хэлбэрт шилжүүлэх ажлууд эхэлсэн байна.  

Ухаалаг цахим худгуудыг бий болгосноор иргэд цагт баригдаж, урт дараалал дугаарт удаан зогсохгүй, хүссэн цагтаа картаа уншуулаад ундны усаа авдаг болж байгаа юм. Мөн “Ар Ус-Ундарга” ХХК нь жилдээ 110 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажилладаг ба худгуудыг ухаалаг болгосноор дээрх алдагдлыг 60 сая болгож бууруулж чаджээ.

Тус компаний Эрдэнэбулган сумын 4750 гаруй өрхөд жилдээ 25000 м3 усыг түгээдэг байна.  

Холбоотой мэдээ