Сөүл-Улаанбаатарын тусгай онгоц 17.00 цагт газардана

Монголын мэдээ | Нийгэм
sodonizm@gmail.com
2020-07-28 09:27:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас иргэдээ авч ирэх Сөүл-Улаанбаатарын тусгай онгоц өнөөдөр 8.40 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэгээр 262  иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ