Хан Хэнтий багийн тамирчдад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-28 20:56:33
Хэнтий/МОНЦАМЭ/.Ардын их хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын “шагайн харваа” төрөлд түрүүлсэн “Хан Хэнтий” багт хүндэтгэл үзүүлжээ.
Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай тус баг хамт олныг өнөөдөр аймгийн ЗДТГ, БТСГ хамтран хүлээн авч уулзсан юм.
Одоогоос 1990 оны Үндэсний их баяр наадмын шагайн харваа төрөлд н.Дамба ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүлж байсан бол ийнхүү 30 жилийн дараа Хэнтийчүүд ахин түрүүлж нутаг орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Шагайн харваан үүх түүх амжлтаар арай дэлгэрүүлээрэй одноо!!!!
Холбоотой мэдээ