Зам тээврийн ослоор дөрвөн хүн амь насаа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-27 14:27:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст амралтын өдрүүдэд нийт 640 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 303 зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгджээ.


Тухайлбал, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  4 хүний амь нас хохирсноос 1 нь хүүхэд байлаа. Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөх 2, мөргөлдөх 5, онхолдох 2, үл хөдлөх цэг мөргөх 2 тус тус бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт “Kia-Bongo” маркийн автомашины жолооч энэ сарын 24-нд  21 цагийн орчим хөдөлгөөн эхлэхдээ 1 нас 4 сартай эрэгтэй хүүхдийг мөргөжээ.


Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт “Kia-Bongo” маркийн автомашины жолооч энэ сарын 24-нд  21 цагийн орчим хөдөлгөөн эхлэхдээ 1 нас 4 сартай эрэгтэй, хүүхдийг мөргөсөн байна. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Хан хошуу” гэх газарт асфальтан замд “Toyota-Prius” маркийн автомашин энэ сарын 25-ны  7 цагийн орчим онхолдож, зорчигч 25 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон. Мөн энэ өдөр Говь-Алтай Бигэр сум 4-р баг Хөх хонд гэх газарт шороон замд "Мустанг-5" маркийн мотоцикл 8 цагийн орчим онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй О амь насаа алджээ.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54  жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.


Холбоотой мэдээ