Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

Монголын мэдээ | Лавлагаа
dotood_editor@montsame.mn
2016-05-14 09:08:31

Аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 8.

 Санчир гараг. Их морь одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Холбоотой мэдээ