НӨАТ-ын сугалааны азтан маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-18 12:46:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол маргааш болно. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг.


Сугалааны тохирол Боловсрол телевизээр маргааш 19.35 цагт орон даяар шууд явагдана. Иргэд энэ сарын 18-ны 23.59 цагаас өмнө өнгөрсөн сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлснээр сугалаанд хамрагдаж азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ