Цагаандаваад шатахуун ачсан машин осолджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-16 07:20:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун ачсан ачааны машин өчигдөр осолдож, шатжээ.


Галыг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын алба ажилласан байна. Мөн их хэмжээний шатахуун асгарсан тул замын хөдөлгөөнийг хаажээ. 


Ослоор 2 хүн амиа алдаж, 8 хүн түлэгджээ. Түлэгдсэн иргэдийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэхээр авч явсан байна.  Дээрх осолд таван автомашин, нэг мотоциль өртсөн юм байна. Хэргийн газарт Цагдаа, Онцгой албаныхан ажиллаж байна.

Холбоотой мэдээ