Хашаа, ариун цэврийн байгууламжид халдваргүйтгэл хийж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-10 10:09:14

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Эрүүл ахуйн аян-2020, Цэвэр орчин-Эрүүл Алтай 2” аяны хүрээнд төв суурингийн айл өрхийн хашаа болон ариун цэврийн байгууламжид халдваргүйтгэл хийх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.


НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн санхүүжилтээр тус аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, сум өрхийн эрүүл мэндийн төв хамтран орчны бохирдлоос шалгаалсан халдварт өвчин, "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.

Халдваргүйтгэлд хөдөөний 17 сум, 2 тосгоны 3395 хашаа, аймгийн төвийн гэр хорооллын 101 гудамж буюу 2770 хашаа буюу нийт 6165 хашаа, ариун цэврийн байгууламж хамрагдахаас одоогоор аймгийн төвийн Жаргалант, Харзат, Индэрт баг, хөдөөний 3395 хашаа 100 хувь хамрагдсан тухай ЭМГ-аас мэдээлэв. Үлдсэн багуудад халдваргүйтгэлийн ажил үргэлжлүүлэн хийж байна.

Холбоотой мэдээ