Аймгийн баяр наадмыг өдөртөө багтаан хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-08 17:45:44

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмыг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болсон бөгөөд хөдөөгийн 18 суманд ч гэсэн нэгэн зэрэг баяр наадмын үйл ажиллагаа болох юм.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, суманд баяр наадмын үйл ажиллагааг нэг өдөрт багтааж хийж байгаа аж. Наадамчид баяр наадмын үеэр амны хаалт зүүсэн байх шаардлагатай. Мөн энэ өдөр хуушуур, буузнаас өөр төрлийн хүнс, барааны худалдааг наадмын талбайд болон морь барианы газарт худалдаалахыг хориглолоо. Хүргэлтийн хоолыг харин зөвшөөрсөн байна.

Наадмын талбайд баярын нээлт, хүчит бөхийн барилдаан явуулах бол морь барианы газарт хурдан морины уралдаан болох аж. Айрагдсан морьдын шагналыг морь барианы газарт олгох юм байна. Харин энэ сарын 10-ны өдөр Сурын талбайд сур харвааны тэмцээн болох нь ээ.

 

Холбоотой мэдээ