Алтанбулаг боомтоор хоёр өдрийн турш нийт 215 иргэнээ татан авчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-07 14:58:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас иргэдээ татан авах хоёр дахь өдрийн үйл ажиллагаагаар нийт 72 иргэнийг хүлээн авсан байна.

Энэ сарын 06-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 5 зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар хүлээн авч, Эрдэнэт хот руу шилжүүлсэн байна. Ингэснээр 7 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд нийт 215 иргэнийг татан авчээ. Энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан гүйцэтгэлээ. Тус албаныхан зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллажээ. 

Холбоотой мэдээ