Багдадын нисэх онгоцны буудал руу пуужин харвасан гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-07-06 13:58:14

БАГДАД. /TASS/. Иракийн нийслэл хотын олон улсын нисэх онгоцны буудал руу пуужин харвасан гэх мэдээллийг тус улсын аюулгүй байдлын хүчний төлөөлөгчид няцаасан байна.


“Зенитийн пуужингийн цогцолбороос харвасан пуужин Багдадын олон улсын нисэх онгоцны буудлын терминалын ойролцоо унасан гэж хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл мэдээлсэн. Бид энэ мэдээллийг бүрэн няцааж байна. Багдадын шуурхай командлал 00 цаг 50 минут хүртэл пуужин харвасан талаар илтгээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчний байгууллагуудын хэвлэлийн албадаас мэдээлэл авч, илүү няхуур байхыг уриалж байна” гэж Иракийн аюулгүй байдлын албаны хэвлэлийн алба “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


Багдадын нисэх онгоцны буудал руу пуужин харвасан тухай “Al Arabiya” телевиз болон Арабын бусад хэд хэдэн хэвлэл даваа гарагт шилжих шөнө мэдээлсэн байна. Гэхдээ пуужинг дэлбэрээгүй болохыг тэмдэглэжээ. “Al Arabiya” телевизээр мэдээлснээр, Америкийн цэргүүд байрлаж буй хэсэг рүү пуужин харвасан байна.


Холбоотой мэдээ