Томоохон худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-01 10:21:48

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурор, Цагдаагийн газар хамтран аймгийн төв Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллаа явуулж байгаа худалдааны төвүүдэд хулгайлах гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгажээ. 

Шалгалтад “Хасу”, “Тэрх”, “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвүүд хамрагдав. Шалгалтаар гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг, мэдээллийн самбар байршуулаагүй, гадна орчны гэрэлтүүлэг хангалтгүй, байгууллагын дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах ажил зохион байгуулаагүй, дүрс бичлэгийн техник, хэрэгсэл цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох техникийн шаардлагыг хангаагүй, телекамер, хяналтын дэлгэцийн техник ажиллагаа, бүрэн бүтэн байдал хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтын хүрээнд аймгийн Прокурорын газраас илэрсэн зөрчлийг арилгуулахаар “Хасу”, “Тэрх”, “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвүүдэд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Холбоотой мэдээ