Санал хураалт 30 гаруй хувьтай үргэлжилж байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-06-24 14:21:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймгийн хэмжээнд 56688 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 12:00 цагийн байдлаар 16990 сонгогч саналаа өгч, санал хураалт 31 хувьтай үргэлжилж байна. 

Сумдаас Богд сум хамгийн өндөр ирцтэй буюу 45 хувь нь саналаа өгөөд байгаа бол Баянлиг, Заг зэрэг сум 40 гаруй хувийн ирцтэй байгаа аж.

Монголын ард түмэн, нийт сонгогчид Улсын онцгой комиссоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг биелүүлж, гараа ариутган, амны хаалтаа зүүж, хоорондын зайгаа барьсан, эмх цэгцтэй дэг журамтайгаар саналаа өгч байна.