БСУГ ажилчдадаа зориулан Эрүүл мэндийн төв байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-23 21:03:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын хамт олон "Зүтгэл, Итгэл, Санаачилга"-ыг дэмжих нэрлэсэн жилийн тугийг энэ сарын 22-нд хүлээн авсан. Нэрлэсэн жилийн хүрээнд ажилчдынхаа бие бялдрыг хөгжүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой Эрүүл мэндийн төвийг байгуулсан байна.

Тус төвд ажилчид дасгал хөдөлгөөн хийх боломжтой гүйлтийн зам, хөлийн аппарат, гарын булчин, гэдэсний булчин хөгжүүлэх зэрэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Цаашид оюуныг хөгжүүлэх хөлөгт тоглоом, Хөвсгөлийн 99 гайхамшиг номыг монгол, англи хэлээр бэлтгэж байгаа,  инновацийн боловсролыг дэмжих төв байгуулах, гадна, дотно орчныг тохижуулах зэрэг олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдгийг БСУГ-ын дарга Ц.Ганзориг хэлж байлаа.

 


Холбоотой мэдээ