Сэлэнгэ аймагт мал төллөлт 71.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 09:08:48

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар мал төллөлт 71.9 хувьтай явагдаж байна.

Аймгийн хэмжээнд энэ сарын 09-ны байдлаар 5062 гүү, 76 ингэ, 31928 үнээ, 265432 эм хонь, 184456 эм ямаа буюу 486954 мянган эх мал төллөжээ. Энэ нь нийт төллөх малын 71.9 хувь аж. Аймгийн хэмжээнд төлийн бойжилт 99.6 хувьтай бойжиж байгаа ч төлийн зүй бус хорогдол 1445, том малын зүй бус хорогдол 1885 гарчээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд том малын зүй бус хорогдол нийт мал сүргийн 0.13 хувийг эзэлж байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ