Ж.Байден Д.Трампыг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгийг түргэн сэргээх иж бүрэн төлөвлөгөө боловсруулаагүй хэмээн тус улсын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден шүүмжилжээ.
“Бизнесийн үйл
ажиллагааг сэргээх гэсэн ганцхан зорилт бүхий төлөвлөгөөнд анхаарлаа хандуулж буй
Д.Трамп ажилтнуудыг хамгаалах чиглэлд юу ч хийхгүй байна” гэж Ж.Байден Филадельфиа
хотод болсон дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр хэлсэн байна.
АНУ-ын
ажилгүйдлийн түвшин 13 гаруй хувьд хүрсэн энэ үед Ж.Байден эдийн засгийг
сэргээх өөрийн төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд үүнд ажилтнуудын аюулгүй байдлыг
хангахад голчлон анхаарна хэмээн тэмдэглэжээ. Халдварын улмаас өдөрт олон зуун
хүн нас барж буй АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 110 мянга давжээ.
Ж.Байден, хэрэв
би Ерөнхийлөгчөөр сонгогдвол Засгийн газрын төсвөөр бүх ажилтныг коронавирусний
шинжилгээнд хамруулж, тэдэнд шаардлагатай хамгаалалтын хэрэгслийг тараана гэж хэлээд,
хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд халдвар авсан хүмүүстэй ойр байсан
хүмүүсийг тогтоох алба байгуулж, дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг
хангах хөтөлбөр боловсруулна гэж мэдэгдсэн байна.