Иргэд дураараа хашаа сунгах барилга байгууламж барих нь нэмэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-11 15:57:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Урин дулааны цагт иргэд хашаагаа шинэчилж барилга байгууламжаа барьдаг. Сүүлийн үед Мөрөн сумын хэмжээнд иргэд зөвшөөрөлгүй дур мэдэн хашаагаа сунгах, барилга байгууламж барих тохиолдол удаа дараа гарч байгаа учраас Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Ганзориг мэдээлэл хийлээ. Зөвшөөрөлгүй хашаа сунгаж барилга байгууламж барьсан иргэдэд хууль журмын дагуу албан шаардлага хүргүүлсэн. Гэвч зарим иргэн үл тоомсорлон газрын албаны мэргэжилтнүүдийн тавьсан шаардлага биелүүлэхгүй байгаа гэнэ. Иймээс  иргэд эхлээд холбогдох шатны байгууллагаас зөвшөөрөл авах хэрэгтэйг анхааруулж байлаа.

Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөлгүй газарт хашаа барьсан иргэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцон чөлөөлөх арга хэмжээг авч байгаа ажээ.

 


Холбоотой мэдээ