Нүхэн гарц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-11 00:32:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын хамгийн их хөдөлгөөний урсгал ихтэй газар болох Дархан захын өмнөх олон улсын А зэрэглэлтэй авто замын доогуур нүхэн гарц барих ажил өнгөрсөн онд эхэлсэн. Тэгвэл тус газар доорх байгууламжийн барилгын ажил дуусч иргэд түүгээр зорчих боломжтой боллоо.

2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам доорх нүхэн гарцын барилга угсралтын ажлыг “Туулын гүүр далай” ХХК 647 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн аж

Энэхүү нүхэн гарц нь 4 метр өргөнтэй 28 метр урттай, 2,7 метр өндөртэй төмөр бетон хийцтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарцтай байгууламж юм. 2021 онд Дархан сумын 1-8 дугаар багийг холбосон төмөр зам дээгүүрх авто замын гүүрэн гарцын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ