Сэлэнгийн нутгаар сэрүүсч хур тунадастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 09:28:27

Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө буюу энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө, маргааш өдөр буюу 10-ны өдөр хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

2016 оны 5-р сарын 9-ний 20 цагаас 5-р сарын 10-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ хүргэж байна. Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшиж, хур тунадас орно. Салхи баруун хойноос 9-14 м/сек. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 9-14 м/сек. Шөнөдөө 2 градус, өдөртөө 6 градус дулаан байна хэмээн мэдэгдлээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ