Зуунмод суманд 700 кг орчим махны нөөц байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-06-05 22:04:40

Төв /МОНЦАМЭ/   Зуунмод суманд өнөөдрийн байдлаар 700 кг орчим махны нөөц байна.

Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас Зуунмод мах боловсруулах үйлдвэртэй хамтран хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн махны хангамж, үнийн хөөрөгдөл гаргахгүй байлгах зорилгоор аймгийн төвийн хүн амын 2020 оны хаврын хэрэгцээнд зориулж 15,6 тонн хонины махыг 4 дүгээр сарын 15-наас Зуунмод сумын 6 багийн 7 цэгээр худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Зуунмод сумын хэмжээнд 700 кг орчим махны нөөц байна гэж Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ж. Батчимэг хэллээ.

Нөөцийн махыг Шинэ-Оргил, Зуунмод, Их-Аргай, Ивээл, Замт, Ар-Урт, Мандал зэрэг 7 цэгээр 1кг-ыг 6700 төгрөгөөр борлуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ