Найрал дууны гран приг 5 дугаар сургуулийнхан хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 15:17:51

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод “Бид Дорнодын хүүхдүүд” найрал дууны уралдаан боллоо.

Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд оролцсон дээрх тэмцээний Гран приг Улсын тэргүүний тавдугаар сургуулийн “Эгшиглэн” хамтлагийнхан хүртсэн бол нэгдүгээр байрт Чулуунхороот сумын “Улыбка” хамтлаг оржээ.

Засаг даргын ивээл дор анх удаа зохиосон гадаад дууны уралдааны шагналын сан 7,2 сая болсноор хүрээгээ тэлж, аймгийн төв, хөдөөгийн олон сургууль хамрагдав. Уралдааныг Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нар ирж шүүсэн нь ач холбогдлыг нь өндөрт өргөж өглөө.

Оролцохсод Монгол Улсын “Төрийн дуулал” –аас гадна орос, англи, бусад орны гэсэн төрлөөр өрсөлдсөн юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ