Сэлэнгэ аймагт нийт 16 иргэн тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-03 18:22:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 2020 оны 6 дугаар сарын 2-ны 20:00 цагийн байдлаар нийт 16 иргэн тусгаарлалтад байна. Эдгээрийн дөрөв нь Сүхбаатар сумын Ахмадын сувилалд, 12 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиглалтад байгаа аж.

Мөн Алтанбулаг, Сүхбаатар, Мандал, Цагааннуур, Сайхан суманд 11 иргэн гэрийн ажиглалтад байна. 

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас "Covid-19" халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хийж буй ажлуудаа нарийн чанд, өндөр шаардлагын дор хийж байна. Тухайлбал Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын мэдээг Онцгой байдлын газрын emer.selenge@yahoo.com хаягаар хүргүүлэн, 7036105 утсанд тогтмол мэдээлж байна.

Мөн ЭМЯ-ны corono.mohs@gmail.com хаягаар мэдээллээ цаг тутам хүргүүлэн ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн дээрх хугацаанд нэг байгууллага, 270 хүнд сургалт сурталчилгаа хийж, 131 гарын авлага, материал тараасан мөн найман байгууллага, аж ахуйн нэгжийн 2959 метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1401 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд халуурсан хүн гараагүй байна. Түүнчлэн цахим орчинд 25 төрлийн урьдчилан сэргийлэх мэдээллийг байршуулж, 297 иргэнд мэдээлэл хүргэн ажиллажээ.

Холбоотой мэдээ