Алдангиас төвлөрүүлсэн хөрөнгийг тоног төхөөрөмж авахад зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-09 13:24:03
oyuka_hu@yahoo.com

Хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол алданги тооцдог. Алдангийн хэмжээ болон, тооцож эхлэх хугацааг эрчим хүч түгээн борлуулагч ААН болон хэрэглэгч хооронд байгуулсан гэрээний дагуу тогтоодог.

Орхон аймгийн  эрчим хүчний хэрэглээг “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК, “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК хангадаг. Үүнээс “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК Орхон аймгийн нийт өрхийн дийлэнхэд нь үйлчилдэг юм. Тэд  эрчим хүчний хэрэглээний бичилтийг сар бүрийн 5-нд хийдэг.  Харин хэрэглэгч бичил хийснээс хойш тав хоногийн дотор төлбөрөө төлөх үүрэгтэй. Үүнээс хойш 0.5 хувийн алданги тооцдог байна.Өнгөрсөн онд тус компани алдангиас  363.8 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Үүний 270 орчим сая төгрөгийг тоног төхөөрөмж түүний засвар үйлчилгээ, үлдсэнийг нь тоолуур баталгаажуулахад  зарцуулсан гэнэ.

Тус компани хэрэглэгчдээс авсан алдангийг Эрчим хүчний яам болон ТУЗ-өөс гаргасан шийдвэрийн дагуу зарцуулдаг байна. Энэ оны эхний улирлын байдлаар алдангиас 70 сая төгрөг төвлөрүүлээд байгаа ажээ.

                                                                                                                           Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ