Амралтын өдрүүдэд хур тунадас орж, сэрүүхэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-05-29 17:08:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө, маргаашдаа  төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

2020 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 31, 2, 3-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.


Холбоотой мэдээ