Самбалхүндэв оршуулгын газарт 6 мянган мод тарьж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
ulzii@montsame.mn
2020-05-29 08:16:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт байдаг Самбалхүндэв буюу 70 давхар хэмээх оршуулгын газарт 6000 ширхэг хайлаас, 220 ширхэг улиас мод тарьж байна.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тусгай хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2016 оноос төмөр замын хамгаалалтын зурвас, 2018 оноос оршуулгын газрыг ойжуулах чиглэлээр Алтан-Өлгий, Самбалхүндэвийн буюу 70 давхар оршуулгын газар, Маахуур толгой орчмыг ойжуулах ажлыг 2 дахь жилдээ үргэлжлүүлж нийтдээ 10 мянга орчим мод, бут сөөг тариад байгаа аж.


Уг ойжуулах ажил энэ жил 70 давхар оршуулгын газарт 6000 ширхэг хайлаас, 220 ширхэг улиас модыг суулгаж, услах ажлаар үргэлжилж байна.





Холбоотой мэдээ