Китакюшү хотод халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүйг анхааруулжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-05-28 16:23:27

ТОКИО. /NHK/. Японы баруун өмнөд нутгийн Китакюшү хотод коронавирусний халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүй байгааг тус хотын захирагч Китахаши Кэнжи өнөөдөр анхааруулсан байна.


Китакюшү хотод өнгөрсөн долоо хоногийн бямба гаргаас энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл халдварын 22 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний 17 нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа ажээ.


К.Кэнжи өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэхдээ, манай хотод халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүй байна хэмээгээд, үүсэж болзошгүй нөхцөл байдлыг зохицуулахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргана гэж мэдэгджээ.


Мөн тэрбээр халдвар илэрсэн 22 хүний 12 нь өндөр настан гэдгийг мэдээлээд, өндөр настнуудад зориулсан байрнуудад халдварын голомт үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд тэдний очсон газруудыг нарийвчлан тогтоохоо амласан байна. 

Холбоотой мэдээ