Улаанбаатарт 20-22 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-09 07:26:46

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр, төв болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ