Дархан сум ОНХС-ийн хөрөнгөөр 1,5 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-09 00:32:38

Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас эрхлэн Багуудын ИНХ-ын дарга нарын зөвлөлгөөнийг зохион байгуулж хэвшсэн. Энэ удаа тус сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцсон өргөтгөсөн зөвлөлгөөнийг хийлээ. Зөвлөлгөөнд Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр “2016 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр батлагдсан ажил үйлчилгээний явц, тендерийн талаар мэдээлэв.

Энэ онд тус сумын хэмжээнд 18 ажил үйлчилгээнд нийт 1,5 тэрбум төгрөг батлагдсан. Зураг төсөв хүлээгдэж буй ажил байхгүй бөгөөд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтэст материалуудыг хүлээлгэн өгсөн гэв.

“Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдэх ажлын чанарт анхаарах, ажил хүлээж авах комисст багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тухайн багаас сонгогдсон Төлөөлөгчдийг оролцуулдаг болох санал гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоол гарсантай холбогдуулж “Сум хөгжүүлэх сан”- ийн журамд өөрчлөлт орсон. Тодруулбал: Дархан сумын баг тус бүрээс нэг иргэнийг төсөл сонгон шалгаруулах болон хяналтын зөвлөлд төлөөлөл болгон оролцуулж багийн иргэдийн нийтийн хурлаар дамжуулж тухайн иргэнийг сонгохоор болсон.

Уг зөвлөлгөөний үеэр тогтоол ирүүлсэн багийн мэдээллийг танилцуулж сонгуулийн тухай хуулийн цаглабарын талаар мэдээлэл хийлээ. Дархан сумын ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Багийн Иргэдийн Нийтийн хурал болон Төлөөлөгчдийн өргөтгөсөн зөвлөлгөөнийг зохион байгуулж мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь өгч байхаар боллоо.

            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ