Олон нийтийн аюулгүй байдлыг хангах асуудлаар сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-27 09:30:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх нь" сэдвээр сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн хүрээнд явуулсан байна. Сургалтад аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, аймгийн Сонгуулийн хороо, Прокурорын газар, сонгуулийн холбогдолтой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажлын хэсгийн алба хаагч нар оролцжээ. Сургалтаар "Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх", "Нийтийн эмх замбараагүй байдлын үед авах арга хэмжээ, жагсаал, цуглааныг албадан тараах" зэрэг сэдвээр мэдлэг олгосон аж. Сургалтыг танхимын болон практик дадлага хосолсон хэлбэрээр Цагдаагийн газар болон хээрийн дадлага сургалтын төвд зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ