Япон онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-26 09:53:54

ТОКИО. /TASS/. Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор зарласан онцгой байдлын дэглэмийг эрх баригчид орон даяар цуцлах шийдвэр гаргасан хэмээн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо сэтгүүлчдэд мэдэгджээ.


Эрх баригчид өмнө нь 47 мужийн 42-т нь тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцлаад байсан бөгөөд үлдсэн 5 мужид буюу Токио, Канагава, Сайтама, Чиба, Хоккайдо мужуудад зарласан онцгой байдлын дэглэм үйлчилсэн хэвээр байсан юм.


Японы эрх баригчид Токио болон зэргэлдээх Канагава, Сайтама, Чиба болон Осака, Хёго мужуудад 4 дүгээр сарын 8-нд онцгой байдлын дэглэм тогтоосон юм. Дөрөвдүгээр сарын 16-нд онцгой байдлын дэглэмийг орон даяар зарлаж, үйлчлэх хугацааг нь 5 дугаар сарын 31 хүртэл сунгасан юм.  


Гэсэн ч дэглэм үйлчлэх хугацааг дуусахыг хүлээлгүйгээр 47 мужийн 37-д нь тогтоосон онцгой байдлын дэглэмээ хугацаанаас нь өмнө цуцалж байгаагаа 5 дугаар сарын 14-нд мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ