Өнгөрсөн 7 хоногт 6.6 сая ширхэг хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-05-25 15:09:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 34 компанийн 6.6 сая ширхэг хувьцаа 601,626,716.25 төгрөгөөр арилжаалав.

Энгийн арилжаагаар "Ард Санхүүгийн Нэгдэл", "Стандарт Агрикалчер групп", "Ард Кредит ББСБ", "Мандал Даатгал", "Стандарт Проперти групп" ХК-иудын хувьцаа идэвхтэй арилжив. 

Хоёрдогч зах зээлийн арилжаанд "Ард Секюритиз", "Стандарт Инвестмент"", "Голомт Капитал", "Евразиа Капитал Монголиа", "Гүүдсек" үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцов. 

5 дугаар сарын 22-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,420,442,553,153.10 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16094.91 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.86 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ