Коронавирусээр халдварласан 32 хүн эдгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-24 11:39:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "СОVID-19"-өөр өвдсөн хоёр оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 141 тохиолдлоос 32 хүн эдгэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.


Тэд Москвагийн сургуульд суралцдаг бөгөөд 35-40 хоног эмчлүүлээд гарсан байна.

Одоогийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын батлагдсан 141 тохиолдлоос  32 нь эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна. Тэдний 84 нь хөнгөн, 25 нь хүндэвтэр байгаа аж.


Энэ сарын 23-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 31, нийт 66 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11, ажиглах байранд тусгаарлагдсан  19 хүний давтан шинжилгээ багтаж байна. Мөн тандалтын зорилоор нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдээс цуглуулсан таван сорьцод коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийсэн ачаа тээврийн 30 жолооч, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж буй нэг хүний давтан шинжилгээний хариу нь халдваргүй гарчээ. 


Холбоотой мэдээ