Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд үер буужээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-22 13:49:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд энэ сарын 21-ний өдрийн орой хүчтэй аадар борооны улмаас үер буужээ.

“Уулнаас буусан үер сумын төвийн зарим хэсгийн айл өрхүүдийн дундах замаар урсан өнгөрлөө. Үерийн улмаас их хэмжээний хохирол учраагүй ч сумын төвийн 2,5 км зам болон аймгийн төв рүү гарах замыг эвдсэн. Сумаас ажлын хэсэг байгуулж анхан шатны арга хэмжээ авч байгаа. Трактороор хамгаалалтын шуудуу татна. Бороо өнөөдөр ч үргэлжлэн орж байна” хэмээн сумын Засаг дарга А.Асет хэллээ.  

Холбоотой мэдээ