АНУ 60 гаруй оронд хиймэл амьсгалын аппарат илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-21 09:35:54

ВАШИНГТОН. /VOA/. Манай улс дэлхий даяар 60 гаруй оронд 15 мянга орчим хиймэл амьсгалын аппарат илгээнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео лхагва гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


COVID-19”-н халдварт өвчинтэй тэмцэхэд нь ОХУ-д туслах зорилгоор АНУ тус улс руу 200 хиймэл амьсгалын аппарат үнэгүй илгээнэ. Үүнээс гадна бид 60 гаруй улсад нийт 15 мянга орчим хиймэл амьсгалын аппарат илгээж, цар тахлын эсрэг тэмцэлд дэлхийд тэргүүлэгч байхаа амласан” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Өнгөрсөн лхагва гарагт 50 хиймэл амьсгалын аппарат ачсан цэрэг тээврийн С-17 нисэх онгоц Чарлстон цэргийн баазаас Москва руу нисжээ. ОХУ руу илгээх аппарат болон дагалдах хэрэгслүүд, хүргэлтийн нийт өртөг нь 4.7 сая ам.доллар болж байгаа аж. 

Холбоотой мэдээ