Хятад улс австрали арвайнд 80.5 хувийн татвар ногдуулна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-19 15:07:32

Бээжин /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс эхлэн Австрали улсаас БНХАУ-д экспортолж буй арвайнд нийтдээ 80.5 хувийн татвар ногдуулахаар болсноо Хятадын Худалдааны яам зарлалаа. Энэхүү татварт хямд борлуулалтын эсрэг татвар, нөхөн төлбөр багтаж байна.

            Австралиас БНХАУ руу экспортолж буй арвайны үнэ хямд учир Хятадын дотоодын аж ахуйн нэгжүүдэд энэ нь их хэмжээний хохирол учруулж байгаа учир ийнхүү шийдвэрлэжээ.

            Хятадын Худалдааны яамны зарласнаар, Австралийн бараг бүх аж ахуйн нэгжүүдэд хямд борлуулалтын эсрэг 73.6 хувийн татвар, хямд борлуулалтын нөхөн төлбөр болгож 6.9 хувийн татварыг тус тус ногдуулах аж.

            Мөн Худалдааны яамнаас Австралийн арвай экспортлогч дөрвөн аж ахуйн нэгжийг нэр цохон дурдсан байна. Үүнд The Iluka Trust, Kalgan Nominees Pty.Ltd, JW&JI Mcdonald&Sons, Haycroft Enterprises компаниуд багтжээ.  

 

Холбоотой мэдээ