Тавдугаар сарын 06-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ-ын чуулган хуралдана.
08.30 цагт “Coal Mongolia-2016” Корпорейт зочид буудалд болно.
09.00 цагт Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан ОБЕГ, МУЗН, Гамшиг судлалын хүрээлэн хамтран "Монгол Улс дах хүмүүнлэгийн үйл ажиллагаа" онол практикийн бага хурлыг ОБЕГ-т зохион байгуулна.
09.30 цагт Улаанбаатар-Хөшигийн хөндийн ОУНБ чиглэлийн хурдны авто замын нээлтийн ажиллагаа Бөхөгийн даваанд болно.
10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.
10.30 цагт Хуулийн салбарын их дээд сургуулийн оюутнуудыг бодит хэрэг маргаан дээр ажиллуулж шүүхэд нэрэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийлгэх зэргээр ур чадварыг нь нэмэгдүүлдэг "Mock trial" шүүхийн мэтгэлцээний тэмцээний нээлт УЕПГ-ын Сургалт судалгааны төвд болно.
11.00 цагт Аугаа их эх орны дайны түүхт ялалтын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх ёслол УБТЗ-ын Төв буудал дээр болно.
11.00 цагт Төрийн ордны "Г" танхимд УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг мэдээлэл хийнэ.
11.00 цагт АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийгдэх ногоон байгууламжийн талаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс Хангарди ордны 14 давхарт мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль бусаар өөрийгөө Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр томилсон талаар Монголын Тэшүүрийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа мэдээлэл хийнэ.
11.00 цагт ГТЕГ-т Татвар төлөгчдийн өдрийн хүрээнд шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийг зарлана.
11.00 цагт Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай хийх уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот өрөөнд болно.
11.00 цагт Хөдөлмөрийн яам, МҮЭХ, НМХГ, Нийслэл дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газар хэлтсүүд, "Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан" ТББ-уудын хамтран зохион байгуулах "Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр" өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болно.
11.00 цагт БСШУЯ-ны харъяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдүүдийн "Цагаан толгой"-н үсэглэлийн баяр тус сургууль дээр болно.
11.40 цагт "Барилга Экспо-2016" Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэн, "ОРОН СУУЦНЫ БИРЖ" байнгын үзэсгэлэнгийн нээлт Мишээл Экспо төвд болно.
14.00 цагт Монголын Үндэсний Олимпын хорооны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал МҮОХ-ны байранд болно.
19.00 цагт 2015 онд болсон Венецийн олон улсын 56 дугаар дүрслэх урлагийн биеннальд анх удаа Монгол улсыг төлөөлөн оролцсон уран бүтээлч Т.Энхболдийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт "976" Арт Галерейд болно.