ОХУ-ын Засгийн газар хүүхэдтэй гэр бүлүүдэд нэмж тэтгэмж олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. ОХУ-ын Засгийн газар 3-16 насны хүүхэдтэй гэр бүлүүдэд нэмж тэтгэмж олгохоор болжээ.
“Зургадугаар
сарын 1-нээс эхлэн 3-16 насны хүүхэдтэй айлд хүүхэд тус бүрт 10 мянган рублийн
нэг удаагийн тэтгэмж олгоно. Материалын тусламж үзүүлэх энэхүү журмыг Засгийн
газар баталлаа. Тэтгэмж авах хүмүүсийн өргөдлийг 5 хоногийн дотор хянаж,
тэтгэмжийг 3 хоногийн дотор олгоно” хэмээн Засгийн газрын цахим хуудаст
мэдээлжээ.
"Үүнээс гадна 3
хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүд төрөөс үзүүлэх өөр нэгэн дэмжлэгийг авах
боломжтой. Эдгээр насны хүүхэд бүрт 4,5,6 дугаар саруудад 5 мянган рублийн тэтгэмж
олгоно. Хүүхдийн мөнгийг Тэтгэмжийн санд өргөдөл гаргах замаар авах боломжтой”
хэмээн Засгийн газрын хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ.