Хоёр Солонгосын удирдагчдыг энэ онд уулзах боломжтой гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэн Ин
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй хэвээр
байгаа гэж Хөх ордон өнөөдөр мэдээллээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн
төлөөлөгч Кан Мин Сёк “Yonhap News” сувагт ярилцлага өгөх үеэрээ, хоёр удирдагчийн дөрөв дэх дээд хэмжээний
уулзалтыг энэ онд зохион байгуулах боломжийг үгүйсгэхэд хэт эрт байгааг онцлон
хэлсэн байна.
“Үнэнийг хэлэхэд, одоогоор хүндрэлтэй мэт байгаа боловч Өмнөд-Умардын харилцаа хэрхэн өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Тиймээс цаашид юу болохыг харах хэрэгтэй” гэж тэрбээр
хэлжээ.
Мөн Хөх
ордон хоёр Солонгосын хамтын ажиллагааны төслүүдийг боломжтойгоос нь эхлүүлэх
замаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээх
болно гэж нэмж хэлсэн байна.
Мүн Жэ Ин, Ким Жөн
Ун нар 2018 онд гурван удаа буюу Пёньян хотод нэг удаа, Панмүнжом тосгонд хоёр
удаа уулзсан билээ.