Японд газар хөдөлжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-05-05 10:32:49

ТОКИО. /Kyodo/. Японы зүүн нутагт даваа гарагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас суман галт тэрэгний үйлчилгээ түр хугацаагаар тасалдлаа гэж тус улсын Цаг уурын агентлаг, Төмөр замын газар мэдээллээ.  


Ибараки, Чиба мужид оройны 22:07 минутын орчимд болсон газар хөдлөлтийн улмаас цунамийн түгшүүр зарлаагүй бөгөөд голомт нь Чиба мужийн зүүн хойд хэсэгт 50 орчим километрийн гүнд байжээ.


Газар хөдлөлтийн чичирхийлэл Токио тэргүүтэй зэргэлдээ мужуудын оршин суугчдад мэдрэгдсэн байна. 

Холбоотой мэдээ