Төв зам дагуух ус зайлуулах байгууламжийг цэвэрлэн халдваргүйжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-30 15:19:50

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв зам дагуух ус зайлуулах байгууламжийг цэвэрлэн халдваргүйжүүлж байна. Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд дээрх ажлыг “Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа юм. Иргэд хогийн саванд төдийлөн хогоо хаядаггүй хэрнээ гудамжинд таарсан нүх сүвэнд хогоо чихэж орхидог. Ус зайлуулах байгууламжаас их хэмжээний хог гарч байна гэж тус газрын ажилтнууд ярьж байв.  

Монгол дайчдын хөшөөнөөс Хотын захиргаа хүртэлх таван км орчим үргэлжлэх энэхүү байгууламжийг цэвэрлэх, чөлөөлөх төлөвлөгөөт ажил энэ сарын 19-ний өдрөөс эхэлж, өнөөдрийн байдлаар 70 хувьтай байна.

Холбоотой мэдээ