ЭЕШ өгөх төгсөх ангийн сурагчдад үнэгүй дататай дугаар олгоно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-28 16:22:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас “Мобиком”, “Юнител” компанийн аймаг дахь салбаруудад хүсэлт тавьж, Өлгий хотын болон хөдөө сумдын сургуулиудын 12 дугаар анги төгсөх сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд нь дэмжлэг болгож дататай дугаар олгохоор болжээ.

 Тодруулж хэлбэл, сурагчид мобикомын 9GB дататай дугаарыг 11 сар, юнителийн 10GB дататай дугаарыг 12 дугаар сарын турш үнэ төлбөргүй ашиглаж, шалгалтдаа бэлтгэх боломжтой.

Иймд 12 дугаар анги төгсөх сурагчид иргэний үнэмлэхтэйгээ аймаг болон сумын төвд байгаа гэрээт борлуулагчдаас утасны дугаараа үнэ төлбөргүй авна гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ