Хятадад халдварын зургаан шинэ тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-28 12:39:14

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын зургаан шинэ тохиолдол илэрч, 81 хүн эдгэрсэн бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь Хятадын зүүн хойд нутгийг Хар мөрөн мужид дотооддоо халдварласан бол гурав нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Тус улсад коронавирусний халдвар гаднаас орж ирсэн нийт 1639 тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар 552 хүн өвчилсний 21-ийнх нь биеийн байдал хүнд байна. Гадаадаас ирсэн халдвартай хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 1087 хүн эдгэрчээ. 


Халдвар тархсанаас хойш БНХАУ-д  82 639 хүн коронавирусний халдвар авч, 4633 хүн нас барсан бол 77 555 хүн эдгэрсэн байна.


Хятадын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн халдварын шинж тэмдэггүй тохиолдлын талаар мэдээлж эхэлсэн юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд 40 ийм тохиолдол илэрсэн бөгөөд тэдний гурав нь гаднаас ирсэн хүмүүс аж. Одоогийн байдлаар халдварын шинж тэмдэггүй 997 хүн эмнэлгийн хяналтад байна. 

Холбоотой мэдээ