“МИАТ” ТӨХК олон улсын карго тээврийн нислэг үйлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-04-27 16:34:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөр олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдлээ.

Тус компани ийнхүү олон улсын карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхмаа эхлүүлж байна.

COVID-19 халдвараас шалтгаалан дэлхий нийтээр иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас агаарын тээврийн зах зээл хумигдан, авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа билээ. Энэ үед Ази-Европын хооронд амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэгсэл зэрэг эм, эмнэлгийн тусламжийн бараа тээвэрлэх нислэгийг амжилттай үйлдэж эхэлснийг “МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ