Баян-Өлгий аймагт гэмт хэргийн тоо 10 гаруй хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-21 14:56:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар тус аймгийн хэмжээнд гуравдугаар сарын байдлаар 115 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хэргээр буюу 10.2 хувиар буурчээ.

Нийт гэмт хэргийн 32.2 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 48.7 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 13.9 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, 24.3 хувийг бусад гэмт хэрэг эзэлсэн байна.

Гэмт хэргийн тоо буурахад залилан, танхайрах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт гэргийн гаралт багассан нь нөлөөлжээ.

Аймгийн Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн оноос "Ятгах тусам нягтал", "Дураараа биш дүрмээрээ", "Яараад яахав дээ", "Хайр өвтгөдөггүй" зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүд болон урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгааны ажлууд зохион байгуулсан нь ийнхүү үр дүнгээ өгсөн ажээ. 

Холбоотой мэдээ