Аймгийн хэмжээнд бүх зам талбайд халдваргүйжүүлэлт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-21 15:19:05

Архангай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Архангай аймгийн хэмжээнд өнөөдрийн  байдлаар тусгаарлалтад авсан болоод, сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Аймгийн онцгой комисст иргэн, аж аж ахуйн нэгжийн өгсөн хандивыг хэрхэн, яаж юунд зарцуулах шийдвэрийг баталж, эхний ээлжинд ариутгал халдваргүйтгэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тусгаарлах байранд ариун цэврийн багц, автомакс гэх зүйлүүдэд 34.0 сая төгрөгийг зарцуулаад байна.

Аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 50 ортой дотуур байр, “Сувд” сувилалд 50 ортой өрөөг урьдчилан бэлджээ.

Мөн 04 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд бүх зам талбайд халдваргүйжүүлэлт хийлээ.

Аймгийн хэмжээнд зах, худалдааны төв, дэлгүүрүүд, хоолны газар, фитнесээс бусад бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг түр хориглосон. Архи, согтууруулах ундаа худалдаалах цагийг богиносгож, 10.00-17.00 цагийн хооронд худалдаалж байна.

Холбоотой мэдээ