Аймгийн сонгуулийн хороо анхны хурлаа хийлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-21 11:23:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн УИХ-ын сонгуулийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын  нарийн бичгийн дарга А.Серикболат, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Ө.Тиянах, гишүүдээр МСҮТ-ийн сургалтын менежер Т.Жарас, Улсын бүртгэлийн хэлтсийн тасгийн дарга Д.Аманбек, Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Х.Бауыржан, Өлгий сумын хоёрдугаар сургуулийн багш А.Толхын, Өлгий сумын ЗДТГ-ын ажилтан Х.Берден, ЗДТГ-ын Архивын тасгийн дарга  Б.Досжан, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн К.Серикгүл нар сонгогдон ажиллаж байна.    

Аймгийн Сонгуулийн хороо энэ сарын 20-ны өдөр анхдугаар хурлаа хийв. Хурлаар Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуралдааны дэг, журмуудтай танилцаж, цаашид  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ. 

Холбоотой мэдээ